top of page

❤Хуримын F-6 виз❤


🇲🇳🤝🇰🇷 Солонгос улсын иргэнтэй гэр бүл болох гэж байна уу?Тэгвэл танд хэрэгтэй хамгийн чухал мэдээллүүдийг нэг дороос хүргэж байна!
🇲🇳🤝🇰🇷 Солонгос улсын иргэнтэй гэр бүл болох гэж байна уу?Тэгвэл танд хэрэгтэй хамгийн чухал мэдээллүүдийг нэг дороос хүргэж байна!

Гэрлэлтийг батлуулах дараалал:

1️⃣ Солонгос талдаа гэрлэлтээ эхэлж батлуулна.

2️⃣ Дараа нь Монгол талдаа (Солонгос дахь Монгол Консул дээр) батлуулна.

📌 Солонгос талд гэрлэлтээ батлуулахад Монгол иргэнээс шаардагдах бичиг баримт:

  • 📄 Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (эсвэл гэрлэлт дуусгавар болсон бол гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа ) – Apostille даруулсан байх

  • Гадаад паспорт

📌 Монгол талдаа(Солонгос дахь Монгол Консул дээр) гэрлэлтээ батлуулахад шаардагдах бичиг баримт:

Солонгос иргэнээс:

  • Иргэний үнэмлэх

  • Ам бүлийн тодорхойлолт

  • Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа

  • ДОХ, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй эсэх шинжилгээний бичиг

  • Цагдаагийн тодорхойлолт (гэмт хэрэгт холбогдолгүй гэсэн)

Монгол иргэнээс:

  • Гадаад паспорт, Монгол иргэний үнэмлэх

  • ДОХ, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй эсэх шинжилгээний  бичиг

  • Анкет, өргөдөл бөглөх

  • Монгол улсын иргэн 2 гэрчтэй хамт очих

🔁 Бүх бичиг баримтыг Монгол хэл рүү орчуулж, нотариатаар батлуулсан байх  (Орчуулга  нотариат Монгол Консул дээрээ хийнэ ).

💰 Солонгос иргэний жилийн орлогын шаардлага:

  • 2 ам бүл: ₩23,595,948

  • 3 ам бүл: ₩30,152,118

  • 4 ам бүл: ₩36,586,638

🗣 Солонгос хэлний шаардлага (дараах шаардлагуудаас 1-ийг хангах)

  • TOPIK 1-р зэргээс дээш

  • 2-р зэргээс дээш сонссон сургалтын гэрчилгээ

  • Солонгост 1 жилээс дээш амьдарсан байх

  • Солонгос хэлний сургалтын диплом

Гэр бүлийн жинхэнэ байдал:

  • Анх хэрхэн танилцсан

  • Насны зөрүү

  • Гэр бүлдээ танилцуулга хийсэн эсэх

  • Зураг, мессеж, хуримын зураг, зуучлагчийн мэдээлэл гэх мэт

Түгээмэл асуултууд (FAQ):

1. Хуримын виз заавал зөвшөөрөгдөх үү?→ Үгүй. Хяналт шалгалт маш нарийн явагддаг.

2 улсдаа гэр бүлээ батлуулсанч гэсэн шаардагдсан бичиг баримт дутуу болон бусад олон шалтгаанаас болж татгазсан хариу авдаг байгаа

2. ТАТГАЛЗСАН ХАРИУ АВАХ МАГАДЛАЛ ӨНДӨР ХҮМҮҮС?

🚫 Насны зөрүү хэт их

🚫 Танилцсан хугацаа богино

🚫 Батлах баримтгүй

🚫 Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй

🚫 Солонгос улсад Хууль бусаар амьдарч байсан

🚫 Гэмт хэрэгт холбогдож байсан гэх мэт

📞 Мэргэжлийн агентлаг “Дэжи” захиргааны албанд хандана уу:

042-223-8506, 010-5508-8506

✍️ Бүх шат дамжлагыг мэргэжлийн түвшинд зөвлөж, бүрдүүлэлт хийлгэмээр байвал бидэнд хандана уу!






Comments


төлөөлөгч  이미옥, 정지선
Бизнесийн бүртгэлийн дугаар  
767-88-03068
Хувийн мэдээллийн менежер  정지선

직업소개등록(신고)번호 제2022-3650115-14-5-00005호

대표행정사  이미옥 
상호  
대지행정사무소
사업자등록번호  305-33-25812

Бидэнтэй холбоо барина уу

042-223-8506

Ажлын өдрүүдэд 09:00-19:00
Бямба 11:00-17:00
Ням/Баярын өдрүүдэд амарна

ЗОХИОГЧИЙН ЭРХ 2025. Козы БҮХ ЭРХ ХАМГААЛСАН.

bottom of page